2007/05/10

Oracle on Ubuntu.

Өчигдөр Оракл-ийн Линүкс дээрх суулгацыг олж авлаа. Тэгсэн Red hat, Suse, Asianux гэдэг тархцууд дээр суудаг юм байна. Үбүнтү дээр суулгах гэхээр ҮС-ийг шалгаад таарахгүй гэдэг юм гэсэн. Надад татчихсан Suse байсан л даа. Гэвч суулгахаасаа залхуураад, одоо байгаа дээрээ суулгах талаар юм хайлаа, оллоо. Олдсон зүйлийг Ийшээ орж харна уу.
Энэхүү зааврын дагуу ажиллаад яг суулгах гэсэн чинь ҮС таарахгүй гэсэн юм л лав гарсангүй. Бодвол болох шинжтэй дэг ээ. Гэвч доод тал нь буюу Standart-аараа суухад 1.1ГБ хэрэгтэй юм байна. Миний дискний сул зай хүрдэггүй. Дараа л дискээ хангалттай зайтайгаар хувааж байгаад линүкс-ээ дахиж суулгахаас.

No comments: