2007/05/07

Firefox -доо Dictionary plugin -үүд суулгах

Танд англи үгийн тайлбарыг харах гэх мэт хэрэгцээ байнга гардаг байлгүй.
Үүний тулд аль нэг online толь бичгийн сайт руу орж байгаад, дараа нь хайлтаа хийх үйлдэл хийх шаардлагатай. Хэрэв та ГалтҮнэг ашиглаж байгаа илүү хялбараар үйлдлийг хийх боломж бий гэдгийг хэлье. Энэ бол хайлтын хөдөлгүүрүүдэд (цонхны баруун дээд хэсэгт байрладаг) оруулж ирэх боломж юм.
Доорх холбоосуудаар ороод аль хүссэнээ суулгаарай.
Merriam-Webster (Хайлтын хөдөлгүүрээс гадна хажуу талд гардаг самбар, хаягийн самбарын хэрэгслүүдтэй)

Dictionary.com

Энэ хоёроос гадна Галтүнэг дээр анхдагчаар суусан байдаг Answers нь толь бичгийн хайлтыг агуулсан байдаг.

Энэ дашрамд галтүнэгийн хайлтын хөдөлгүүрийн цөөхөн зөвлөгөө хэлэхэд:
хэрэв ямарваа сайтаар зорчиж явж байх үед хайлтын хөдөлгүүрийн нүдэн дэх зургийн өмнө зүүн тийш харсан жижиг сум гарч байвал, уг сайтыг хайлтын хөдөлгүүр лүү нэмэх боломжтой ба зураг дээр дарахад хөдөлгүүрүүдийн доош унжин гарч ирэх жагсаалтын хамгийн доор тухайн сайтыг нэм гэсэн сонголт нэмэгдсэн байдаг. Хэрэв нэмэхийг хүсэж байвал тэр коммандыг нь сонгоорой.
Мөн доош унжих жагсаалтын хамгийн доор орших Вэб хайгчдыг зохицуул гэдгээр орон Нэмэлт вэб хайгчид авах гэдгээр орж бэлэн сонголтуудыг ашиглаж болно.
Өөр сайтуудад ч ийм боломж байдаг ба зорчих үедээ та тааралдаж магад.

3 comments:

Мика /美香/ said...

Babylon hamgiin amar bdag..

Buyaka said...

babylon bol ih amar ldaa gehdee dandaa ashiglaad bval ih muu zurshiltai boloh yumshigee :)

Unknown said...

Тэр ч их амар л юм шиг байна лээ.
Гэхдээ би яагаад ч юм ашиглаад байя гэж боддоггүй шд. :)