2009/03/16

Суумо мандтугай!

Амралтын өдөр зав гарвал, хааяа зурагт хараад хэвтэх ч аятайхан л байдаг юм.
Манай зурагт дөрөвхөн сувагтай. Гурав нь сумог шууд дамжуулдаг. Лаг байгаа биз. Үлдсэн нь ертөнцийн эзэн гээд балайрч гарна. Би нэг юм уйдахгүй үзээд сууж болох юм. Өө, үгүй, сумогоос уйдчихсан юм байна шүү дээ.
Тэгэхээр би, эхнэр, хүүхдүүд маань яах болж байна аа.
Хэдүүлээ хашаандаа гарч утаа амьсгалья гэх үү?
Тэнгис орж кино үзэх үү? Хямралтай байхад чинь больё оо.
Хөх хулганы орон орж хүүхдүүд ээ тоглуулах уу? Тэр чинь нил хөлс үнэртээд тэнэг л юм байна лээ шүү дээ.
Зайсан явья. Бурхан багш харахын төлөө бинзен гарздахгүй ээ.

Санаа авахуулсан бичлэг: http://stormy.blog.gogo.mn/entry/ff808081200c2a1801200e428734007c/

2 comments:

number31 said...

Яааг зөв, хорвоогийн хамгийн утгагүй тэмцээн.

deegi_01 said...

Ер нь бол утгагүй спорт гэж байхгүй ш дээ.Сумо бол монголынхон ганц байлдан дагуулж байгаа спортдоо. Бүгдээрээ бахархах ёстой шүү.