2009/03/26

Цонхууд дээр суулгац бэлдэгч

NSIS - Nullsoft Scriptable Install System.
Энэ бол нээлттэй эхийн суулгац бэлдэх Цонхуудад зориулсан програм юм. Та бүгдийн сайн мэдэх Winamp програмыг гаргагч Nullsoft үүсгэсэн. Онцлогуудаас дурдвал:
- суулгацын бүх үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ
- бүтээгдэхүүн нь хэмжээ багатай
- Цонхууд 95-Vista хүртэл боломжтой
- ZLib, BZip2, LZMA зэрэг шахалт ашигладаг
- Скрипт ашигладаг. Үүгээрээ бусдаасаа ялгарах ба магадгүй илүү боломжийг олгох болно
- Нэг суулгацад олон хэл нэгтгэх боломжтой
- Нэмэлтүүдтэй (plugin) гэх мэт.

Эх хувилбар нь зөвхөн ANSI дэмждэг боловч эх хувилбар дээр суурилсан Юникод дэмжлэгтэй хувилбар байдаг. Юникод хувилбарыг нь Winamp, Mozilla (Firefox, Thunderbird, Seamonkey, Sunbird), OpenOffice (3.0), Flicker Uploader зэрэг програмууд суулгацдаа ашигласан байдаг.

Миний бие эх болон Юникод хувилбарыг нь орчуулсан байгаа.

Эх хувилбар: http://nsis.sourceforge.net/
Юникод хувилбар: http://www.scratchpaper.com/

1 comment:

Мөнхбаатар said...

NSIS ч сайн шүү. Google-н Picasa бас ашигладаг харагдсан.
NSIS сайн сурчих юм бол portable програмууд бэлдэж болох юм байна лээ.
NSIS-ээр бэлдсэн installer-уудыг суулгаж задлахгүйгээр 7-zip-ээр нээгээд харчихаж болдог шүү бас.

Нээрээ 7-zip-н Монгол орчуулгыг шинэчилсэн хүн та мөн үү :D