2009/03/22

Монгол хэзээ хөгжих бол?

Өчигдөр далдаганаж яваад (уул нь хальт нийгмийн идэвх гаргая гэсэн бодолтой байлаа) хорооны ИТХ-д оролцчихов.
Сүүлээр очсон болохоор дунд сургуулийн заалны үүд хавьцаа зогслоо. Сургуулийн заалыг дүүргэж байна гэхээр идэвхтэй л иргэд байх шиг байсан.
Гэвч урд гарч ярьж байгаа хүмүүс өөрийн амаар яриад, тэр нь хамгийн ард зогсож байгаа мань мэтийн хүмүүст юу ч сонсогдохгүй байлаа. Хэсэг хугацааны дараа нэг цагаан хоолой авч ирэв. арай дээрдсэн боловч, түүнийг хэрэглэхэд бас их учиртай байдаг юм шиг байна лээ. Нэг хүн өөрийгөө ерөөсөө сонсгож чадаагүй.
ИТХ-ын дарга, ИТХ-ын тэргүүлэгч гишүүд гэсэн хүмүүс нэр дэвшээд сонгох үйл явдал болох байлаа. Сонгох, сонгогдох эрх нээлттэй гэсэн байдлаар цугласан дундаасаа шууд сонгоод, нэр дэвшиж байгаа нь өөрсдийгөө танилцуулаад явчихдаг юм байна. Ихэнх хүмүүс өөрсдөө нэр дэвшинэ гэсэн зорилготой зангиа зүүж, хаанахын ч бүү мэд тэмдэг зүүж ирсэн байсан. Үсээ ч олигтой самначихаж чадахгүй нэг ах (гудамж хэрсэн гашуун юм хайсан хүмүүс байдаг даа) нэр дэвшээд... Өөрсдийгөө хэзээ, хаана төрсөн, ямар сургууль төгссөн, юу хийж байснаа яриад, мөрийн хөтөлбөр аятай хэдхээн ингэнэ, тэгнэ гэж яриад, дээрээс нь цөөхөн асуултад хариулаад л тэр хүнийг сонгочихно гэж байна шүү дээ. Надад бол хамар хашааны ах, хуучин байсан хүмүүсээс өөр бусдыг нь таних ч үгүй юм байна лээ. Анхны харцаар л итгэл хүлээлгэх хүнээ сонгох юм гэнэ ээ. За тэгээд хүмүүс яриад дуусаж байхад өсгөгч оруулж ирдэг юм даа. За тэгээд санал хураалт гэх мэтчилэн бүх юм зохион байгуулалтгүй, шал дургүй хүрээд гараад ирсэээн. Ямар нэгэн үр бүтээлтэй байх гэж найдаж гурван цаг байсныг яана. Яах гэж очив оо, гэж өөрийгөө жаал зүхэв. Надаас хойш шөнийн 12 цагт тэр нь дуусаж, бүтэн найман цаг хүмүүс байсан байгаа юм шүү. Күэ мөн идэвх ээ.

2 comments:

ntsetsbold said...

кэкэ.

Таалагдаж байна.

sanakae said...

Улс төрийн хийрхэлээ гэж нэг иймэрхүү л байдаг даа хэхэ