2009/03/16

Уурхайд ажиллая.

Бага байхдаа digger хэмээх тоглоомоор анх компьютер гэгчтэй танилцаж байлаа гэж.
Тэгэхэд хэсэг нүдэж байгаад, тоглоом маань техникээсээ хоцрогдоод больсон. Ангидаа хамгийн их оноог нь авна. Шуудайтай алтны эгц доороос нь мангасыг араасаа элдүүлж явж байгаад, мангасыг шуудайтай алтаар даруулах техникийг их хэрэглэдэг байлаа. Хальт томров. Дараа нь windig гээд Windows дээр тоглох боломжтой хувилбар нь гарахад баахан нүдсэн сэн.

Одоо ч гэсэн та тоглох боломжтой байгаа юм байна шүү. Вэб сайт http://www.digger.org/index.html руу нь зочлоод үзнэ биз.
Анх 1983 онд гарснаасаа хойш, одоо DOS, Unix, Mac OSX, Windows, Java гээд олон төрлийн системүүд дээр тоглох боломжтой болж, хэд хэдэн удаа дахин код бичигджээ. Мөн гар утсан дээр ч боломжтой болсон байна.
Бас ирээдүйд гурван хэмжээст болгохоор төлөвлөгдсөн ажээ.

Энэхүү тоглоом маань GNU GPL зөвшөөрлийн дор нээлттэй эх болжээ. Хориод жилийн хугацаанд чамгүй их түүхтэй болсон гоё тоглоом доо.

2 comments:

DrTLG said...

yu bainaa ho harj baisan togloom baina ehnii sedgegdel uldeej baigaadaa bayartai baina

Anonymous said...

za yostoi digger-iig l togloj ussun doo. huurhii.