2009/03/24

Үндэсний үйлдвэрлэл хөгжөөсэй.

Манайх дийлэнх юм аа гадаадаас авдаг. Тэр хэрээр гадны хараат байна гэсэн үг.
Саяхан эмийн сан орж, хүүхдэдээ усан эм авсан чинь үнэ нь нэмэгдчихэж. Би ч дургүйцэнгүйгээр бинзен нэмэгдээгүй шүү дээ, яагаад өсчихөв өө? гэсэн чинь эмийг хийдэг бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэнэ. Тэр нь яагаад нэмэгдчихэв гээд лавшруулбал, Хятдадаа нэмэгдчихсэн юмыг бид яаж мэдэх билээ? гэнэ ээ. Арай дэндүү юм аа.

Би нэг сайхан мөнгөтэй бол сайхан үйлдвэрүүд байгуулах сан. Манай баян гээд байдаг хүмүүс нь архи, спиртний үйлдвэр байгуулж, баар цэнгээний газар ажиллуулж, гадаадаас бараа оруулж ирж гадныханд ашиг оруулах, энд тэнд газар ухахаас өөр хэрэгцээтэй зүйлд хөрөнгө оруулчихгүй л юм даа.

No comments: