2009/03/23

Монголын Түүхийн Музей

Амралтын өдрөөр Монголын Түүхийн Музейг үзлээ. Бас л хэдэн шүүмж хэлэхээс.
- Гэрэлтүүлэг зарим газраа маш муу. үзмэрийн өмнө очоод зогсчихоор харанхуйлаад олигтой харагдахгүй.
- Тайлбар муу. Зарим үзмэрүүд ямар ч тайлбаргүй байсан. Юу ч гэдгийг нь мэдээгүй. Ямар хөтөч байх биш. Зарим нь учиргүй англи хэлээр байх юм.
- Тайлбар нь дэндүү хол. Томоохон үзмэрүүд наанаа тор эсвэл шилэн хаалттай байсан. Тэдгээрийн тайлбар нь тээр цаана болохоор жижгээр бичсэн нь уншигдахгүй, мөн дээрээс нь гэрэлтүүлэг муу болохоор хэцүү байсан.
- Үзмэрүүдийн уялдаа холбоо дутмаг. Загас, хоёр нутагтны тасаг дотор шувуу явж байсан гэх мэт. Нөгөө үсэг дотор тоо явж байна гэдэг шиг.
- Цэвэр байдал дутмаг. Шилэн хорго доторхоо цэвэрлэдэггүй юм шиг байсан. Модны мөчрүүдийг цагаан хөвөнгөөр ороож, цасыг төсөөлүүлэх гэсэн боловч тэрэн дээр нь бөөн тоос болчихсон их үзэмжгүй харагдаж байна лээ.
- Техник хэрэгсэл ажиллагаагүй. Тахийн өрөөн дотор Dell компьютер байрлуулсан байсан боловч тэр нь унтраастай байсан. Бодвол үзүүлэн л байсан байх.
- Хөрөнгө мөнгө хүрдэггүй бололтой. Хоёр ч газар хандивын хайрцаг байрлуулсан байна лээ. Үзэж байгаа хүн үнэхээр өрөвдөөд, хандив өгвөл өгчихье гэмээр л байсан.
- Санал хүсэлтийн дэвтэр байхгүй. Энд бичсэн зүйлээ бичью гэж санаж байтал чадаагүй.

Тэгэхдээ чадлаараа ажиллуулж байгаа ажилчдад нь баярлалаа гэж хэлье.
Үзэж байгаа хүн ч олон байсан. Та ч бас үзээд тасалбарынхаа хэмжээгээр хөрөнгө оруулаарай. Өөрөө ч монголынхоо мэддэггүй байсан зүйлийг мэдээд гарна гэж итгэнэм.
Мөн монголчууддаа хэлэхэд, монголоороо л ярья л даа. Ленок, ленок гээд л байсан чинь тэр загасыг монголоор Зэвэг гэдэг юм байна лээ. Өөр юу ч билээ, сэлэнгэд явж байхад гадаад нэртэй загасууд л яриад байсан. Тэр бүгд монгол нэртэй л юм байна лээ шүү дээ.

2 comments:

Erdenechimeg Myatav said...

Одоо бодоход хамгийн сүүлд арван жилийн өмнө Монголын түүхийн музейд оржээ. Тэр үед хирнээс бусад энэ болгоныг анзаар ч байгаагүй юм байна. Бичсэнийг чинь уншаад өрөвдөх ч шиг, гутрах ч шиг тэдэндээ яаж туслах нь зүйтэй юм бол оо гэж бодном. Хэдэн жилийн өмнө загасны нэрсийг Монголоор хайгаад олоогүй юм. Санаа өгсөнд баярлалаа.

Unknown said...

Туслалцаа гэвэл хөрөнгө мөнгө л байдаг байх даа. Биеэр тусална гэхээр тэнд чинь мэргэжлийн хүн л ажилладаг байлгүй дээ.