
Болор цом 2008 наадам болоод өндөрлөв. Бавуугийн Лхагвасүрэнгийн Хасар түрүүлэв. Олон найрагчид зөндөө сайхан бүтээлүүдээрээ оролцсон байх. Амарсайхан ахын байнга бичдэг ямааны тухай Бадарч гуай Ямаа бүтээлдээ тусгасан байна лээ.
За, сүүлийн жилүүдэд түрүүлсэн найрагчид Янжилхам бурхан өгдөг болсон. Янжинлхам бурхан нь Бурхан багшийн нэгэн дүр гэдэг. Бурхан багш нь Будда шашных билээ. Тэгэхээр Будда шүтдэггүй хүнд энэ нь үнэ цэнэгүй шагнал болж таарч байна. Эсвэл шашин шүтдэггүй, бусад шашныхан нь оролцдоггүй юм болов уу? Л. Хасар дахиад хоёр удаа түрүүлбэл нийт гурван Янжинлхамтай болно. Ханандаа гурвын гурван Янжинлхам залах уу? Харсан хүмүүс нь ийм ханын цаас байдаг юм байх даа гэж бодох байх даа. Бүр цаашлаад хэнээтвэл, Монгол Улсын Үндсэн Хуулийн Хоёрдугаар бүлгийн
14-2-т: Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал,
шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.Хүн бүр эрх зүйн этгээд байна.
16-15-т: шашин шүтэх,
эс шүтэх эрх чөлөөтэй;
гэсэн заалтуудыг зөрчсөн гэж байгаа юм. Уг нь хэл, зохиолын хүмүүс чинь үг, хэллэгний аль сайн зохицлыг бодож, буруу зөвийг нь тунгааж байдаг улс юм сан. Бурхныг бүсэлхийнээс доош гаргадаггүй, уруу харуулдаггүй, олон хөдөлгөөд байдаггүй гэх мэт цээрүүд байдаг сан. Ингэж уралдааны бай болоод явах нь зөв үү, буруу юу?
Ерөөсөө би урлагт авьяасгүй хүн, авьяастай болохын тулд яг ийм Янжинлхам бурхан залчихья. Харин та нар намайг Болор цомд түрүүлсэн гэж бодуузай.
Жич: Энэ бол зөвхөн миний бодол. Бибээр Будда шашны талд байдаг хүн. Өөрөөр хэлбэл Будда-г үгүйсгэж бусад шашныг өмөөрөх гэсэнгүй.