2007/12/09
УИХ = Улсын Их Хэрүүл
Тойрч сууж байгаад л хэрэлддэг. Өөр юм хийдэггүй бололтой дог оо. Зүгээр сууж байгаад л цалин авдаг, зовлон багатай ажил.
2007/11/13
2007/10/25
Хэрэг болохуйц сайт
Та эндээс GSM системийн бүх утсуудтай танилцаж болно. Шинээр гарах гэж буй, одоо үйлдвэрлэгдэж байгаа гэх мэт. Харин бүүр хуучин утаснууд байхгүй байх шүү.
Үүнд үзүүлэлт, онцлог, худалдан авагчдийн сэтгэгдэл гээд гар утас сонирхож байгаа хүнд хэрэгцээтэй мэдээллүүдийг агуулдаг.
Хооронд нь харьцуулалт хийх боломжтой.
Хэрэв та утас авахаар шийдсэн бол уг сайтаар заавал шагайгаад үзээрэй гэж зөвлөх байна.
Тэгэхгүй бол TEDY дээрх хүмүүс, зарж буй бүтээгдэхүүнийхээ онцлогийг ч сайн мэддэггүй юм байна лээ.
Нэг юм асуухаар мэдэхгүй, өөрөө үз дээ гэдэг :( Зарим нь ном энэ тэрийг нь хараад ч юм уу, наадах чинь лаг утас, 3G шүү гэж ирээд л танилцуулдаг. Ха ха. Монголд 3G байхгүй юм чинь түүгээр нь би яах билээ.
Хэ хэ. Тэгсэн би өөрөө 3G аятай утас барьдаг. Одоо хараад байхад 3G-ийн онцлогийг нь л хасчихсан, хямд үнэтэй утас байсан байна лээ шүү. :) Сайн судлаагүйн хар гай ч юм уу даа. Тэгэхдээ тийм ч их хохиролтой байгаагүй л дээ.
Дашрамд энэ сайт шиг CDMA системийн утсуудыг сайхан танилцуулчих сайтыг би олоогүй ээ.
www.cdmaarena.com гээд яг адилхан сайт байвал гоё оо.
2007/10/24
Blogspot-д шинэ боломж нэмэгджээ.
Өөр хүний блогд сэтгэгдэл бичихэд уг сонголт нэмэгджээ. Хэрэв энэ сонголтыг чагталбал, таны шуудангийн хаягаар, дараа дараагийн нэмэгдсэн сэтгэгдлүүдийг ирүүлэх болно.
Захиан дээр
Post a comment
Unsubscribe ...
гэсэн хоёр сонголттой байна лээ.
Энд тэнд сэтгэгдэл биччихээд, хариу авах шаардлагатай бол энэ сонголт маш их хэрэгтэй зүйл шүү.
Нөгөө блог руугаа байн, байн орж надад хариу бичсэн байна уу гэж харах шаардлагагүй, зүгээр л захиа ирэхийг хүлээ.
2007/10/21
Крилл рүү үсэг рүү шилжих нь алдаа байсан байх
Буцаад монгол бичиг рүү шилжвэл дээр ч юм шиг санагдчихлаа.
Хэрэг болох сайт:
Харах -
http://www.nytimes.com/ref/world/20070622_CAPEVERDE_GRAPHIC.html
Монгол улс руу орж ирсэн мөнгө манай улсын ДНБ-ий долоо орчим хувийг эзэлдэг бололтой.
2007/10/18
Монголчууд юу ч хийх чадвартай.
Тэгсэн тэнд Онцгой байдлын сайд ярилцлага өгчихсөн явж байна. Зүгээр ч хөндлөнгийн зүгээс өөрийн сэтгэгдлийг яриагүй шүү, зохион байгуулагч ч гэх юм уу, хариуцсан ахлагч ч юм уу тиймэрхүү зүгээс ярьж байна аа. Барилга, хот байгуулалтын яам яасан юм бол оо? Сайд нь байг гэхэд нэрээс цаашгүй орлогч сайд, бусад ажилтан нар нь байдаггүй. Эсвэл энэ яам татан буугдчихсан уу?
Онцгой байдлын сайд маань байгаа ганц нисдэг тэргээ унагаачихаад, одоо барилга нурааж түйвээх гэж байгаа ч юм шиг өөрийнхаа салбарт хийх юмгүй л юм байх даа.
2007/10/15
Хэрэгцээтэй вэб сайт
http://www.mapsofwar.com/
Арабын ертөнцөөс ямар том гүрнүүд гарч байсан юм бэ дээ.
2007/10/06
Блог нь иргэний сэтгүүлзүйн хэлбэр мөн үү?
Үүнээс үүдэн иргэний сэтгүүлзүй хөгжиж байна гэж ярих боллоо.
Мөхөс би тэр талаар тайлбарлах нь ч илүүц.
Хүсвэл хэдэн хүмүүсийн бичсэн зүйлтэй танилцаж болох юм:
Галааридынх
Эрхмээгийнх
Бүгдээрээ цэг МН
Тогигийнх
гэх мэт.
Гэвч Монгол хэл маань ихээхэн эвдэгдэж байгаа нь өдрөөс өдөрт, улам их ажиглагдах боллоо.
Үгүй юм байна. Иргэний сэтгүүл эрхлэгчид нь эх хэлээ хэрцгийгээр эвдэж байна.
Надтай таарсан шинэ үгүүдийн жишээ:
долооног - долоо хоног
байгааз - байгаа биз
болхийсаан - болох юм саан
тэгээл - тэгээд л
гэхийн - гэх юм
зэргийг дурдаж болно. Ар талд нь, миний тавьсан нь жинхэнэ монгол үг. Би тийм байх гэж бодож байна. Ойрхон санаж буй үгс нь энэ.
Мөн орчуулж болохоор үгийг, галиглаад гадаадаар нь биччих юм.
За тэгээд үг, үсгийн алдаа бол тоо томшгүй элбэг болжээ. :(
Эрхэм хүндэт иргэний сэтгүүл зүй эрхлэгчид минь ээ, эх хэлээ хайрлаач!
Аль ч сэтгүүл, сонин, хэвлэлд "хянан тохиолдуулсан н.Тэр" гэж байдаг даа. Монголоор нь мэдэхгүй бол редактор гэдэг юм. Хэрэв хэвлэлд алдаа гарсан бол хянан тохиолдуулагч маш том хариуцлагад ордог аж.
Харин иргэний сэтгүүлзүйд эрхлэгч, бичигч, сурвалжлагч, зурагчин болон хамгийн гол нь хянагч гэдэг нь иргэн ТА өөрөө байх ёстой.
Бичсэн зүйлээ хэвлэлд гаргахаасаа (монголоор нь мэдэхгүй бол PUBLISH POST гэдэг юм) өмнө эргээд, ядаж ганц удаа харчихаач, гуйя.
...
Эсвэл та монгол хэл мэдэхгүй бол мэддэг хэлээрээ сэтгүүл эрхлээрэй!
2007/09/23
Кино: Монгол
Хийж эхлэх гэж байхад нь монголчууд нилээд эсэргүүцэл үзүүлсэн билээ.
Гэвч кино бүтээгдчихсэн л байна.
Киноны мэдээлэл.
Нэр: Монгол
Төрөл: драм, түүх
Дэлгэцнээ: 2007 он
Найруулагч: Сергей Бодров
Дүрүүдэд: Алия, Теген Ао, Таданобу Асано, Йинг Бай, Хулан Чулуун, Бао Ди, Баерцецег Ерденабат, Ден Ба Те Эр, Ю Эр, Сай Хин Га
Файлын мэдээлэл:
Тогтнол: XviD
Бичлэг: CAMRip (Дэлгэцнээс камераар бичсэн)
Видео: 786 kb/s, 608x256
Дуу: AC3, 128 kb/s, 2ch
Хэмжээ: 698 MB
Ингээд ямаршуу кино болсныг нь татаад үзээрэй. (Би ч өөрөө татаж л сууна)
Татах холбоос 1
Татах холбоос 2
Татах холбоос 3
Татах холбоос 4
Татах холбоос 5
Татах холбоос 6
Татах холбоос 7
Татах холбоос 8
эсвэл
Татах холбоос 1
Татах холбоос 2
Татах холбоос 3
Татах холбоос 4
Татах холбоос 5
Татах холбоос 6
Татах холбоос 7
Татах холбоос 8
2007/09/13
Буриад дуучин бүсгүй
2007/09/10
Нисдэг тэрэг
Иймэрхүү зүйлд дуртай, харах гэж гүйдэг нь хүүхдийн л зан юм даа. Урд айлын зургаан настай жаал хүү тэр нисдэг тэргийг хараад МИ-8 явж байна гэдэг байгаа. Саяны ослын улмаас л тэгж мэддэг болсон хэрэг.
Тэгэхээр нь би мөн юм уу гэж асуусан чинь, мэдэхгүй л гэж байна лээ л дээ.
2007/08/27
Буриад дуу
Татаж авах
2007/08/13
Хуучин компьютерүүдээ музейд тавьцгаа.
2007/08/12
Бүтээнэ - Сөнөөнө

Хэрэгцээтэй зүйл хийхэд, шаардлагатай арга хэмжээ авах нь байх.
Гэвч бүтээсэн зүйлээ хоёрхон сарын дараа буулгана гэдэг бол маш том үргүй зардал болж байгаа юм.
Ерөөсөө Улаанбаатар хотын хөгжлийн төлөвлөгөө гээч юм огт байхгүй, эсвэл түүнийг дагаж мөрддөггүй гэдэг нь харагдаж байна. Эсвэл хотын гэрэлтүүлэг, авто замуудыг хариуцдаг байгууллагууд тусдаа бие дааж ажилладаг ба нөгөө байгууллагынх нь юу хийсэн, юу хийж буй, юу хийх нь маньд огт падлий алга гэж ханддаг юм болов уу?
Энэ замын засварын дараа шонгуудаа буцаагаад л босгох байлгүй. Яасан их мөнгөтэй хот вэ? Тийм их мөнгөтэй юм бол зураг дээр харагдаж байгаа хогоо цэвэрлэчихээч!
Өдийг хүртэл харанхуй гудамжтай байсан бид хэдхэн сар (зам засаж дуустал) харанхуй чигээрээ байсаар байж чадах л байсан шүү дээ.
2007/08/09
Монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл
Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хүртэл чам юугаан судлан
Өдөр бvр үгсийн эрдэнийг чинь баярлан түүнэм
Tүгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дүгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл үгүй сэцэн оюутан хэл юүгээн энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму үсэн буурал өтгөс би
Хутаг өлзий бүрдсэн хувь заяат түмний минь
Хурц авьяаст хөвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юүгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт євгєд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юүгээн бишрэн магтаму би
Бямбын Ринчин
/Батзоригийн тэмдэглэлээс хуулав./
2007/08/03
2007/07/17
"Хараацай, хэдгэнэ хоёр" үлгэр
ХАРААЦАЙ ХЭДГЭНЭ ХОЁР
Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн сайхан амттайг мэдэх гэж хараацай, хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээд хэлэв.
— Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг мэдэж ир! гэжээ.
Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт хөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дураа ханатал цэнгэж явав.
Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаа уулзаад, хан-гарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув:
— Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ:
— Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно гэв.
Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах билээ» гэж гайхаш нь барагдаад:
— Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ:
— Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай:
— Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «Энэ» гэж амаа ангайн хэлээ
үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ.
Тэгээд шувууны хаанд очиж хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол зарга
мэдүүлэн, байдаг чадлаараа жүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй.
— Юу гэж чи жүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан
унтууцан уурсаад:
— Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд:
— Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд
могой барьж иддэг болов гэнэ.
Одоо хан-гарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой идэх дуртай ажээ.
Гэнэт, юун үлгэр тавиваа гэсний учир юу гэвэл саяхан төрийн сүлдийг солино гэж баахан шуугиж байгаад, одоо чимээгүй болсон л доо. Тэгэхэд солих хувилбарын нэгэнд нь хангарьд орсон байсан ба тайлбар нь Хүннү-ийн үеэс шүтдэг байсан, гэм хорын могойг устгаж байгаа нь тэр ухааны юм байсан. Аль ч хувилбарыг нь ард түмэн эрс эсэргүүцэж байсан билээ. Хүннү шүтдэггүй байсан гэдгийг нь түүхчид нотолчихсон.
Харин могой барьсан учир нь дээрх үлгэрээс харагдаж байна.
Үлгэрээс харахад хангарьд нь ухаан муутай буюу бусдын зөвлөснөөр явдаг, өөрөө шийдвэр гаргах чадваргүй амьтан ажээ. Хэрэв хараацай, хэдгэний хэлийг тасдаагүй байсан бол өдийд могойны оронд хүн базуулчихсан байх байжээ.
Харин морь бол хөдөө хээр, унаж яваа эзнээ орхидоггүй гэх мэт Монголын жинхэнэ шүтээн бус уу?
2007/07/16
Сүлжээний кабель бэлдэх
Кабелийн хоёр үзүүрт RJ45 стандартын (connector) толгой орно.

Straight-Through Cable (Компьютер, switch-ийн хооронд залгагдах) нь хоёр үзүүртээ, дээрх хоёр холболтын аль нэгээр нь адил холбогдоно.
Crossover Cable (Компьютер, компьютер-ийн хооронд залгагдах) нь уг хоёр стандартыг хослуулж холбогддог.
2007/07/04
Вирус гэж гай яа...
Хорлонтой вирус нь яасан ч их юм бэ? Байнга л дархжаалуулалт хийж байхгүй бол болохгүй.
Дархжаалуулттай байхын тулд програмтай байх хэрэгтэй, програм нь байнга сүүлийн шинэчлэлттэй байх хэрэгтэй.
Вирусын эсрэг баахан л програмууд байна аа. Үнэтэй ч юм, үнэгүй нь ч буй юм.
Хамгийн гайгүй гэсэн нь үнэтэйд орно. Эсвэл үнэтэй, үнэгүй хоёр хувилбар гаргачихаад боломжуудаар нь ялгаад өгчихнө.
Ер нь вирусыг гэмт этгээд бус, вирусын эсрэг програм үйлдвэрлэгчид бий болгодог байх аа. Ямарваа хүнд өөрт нь ямар ч хэрэггүй програмыг борлуулахын тулд шүү дээ.
Ядаж байхад, хулгайн хэрэглээний эсрэг зэгсэн хамгаалалттай болоод байх юм. Өдөр тутмын хэрэглээний Microsoft Office програмыг худалдаж авч барахгүй байхад, юун илүү зүйл худалдаж авах вэ дээ.
Герман хүнд зориулан бий болгосон тарваган тахлын дархжаалуулалт нь монгол хүнд үйлчилдэггүй гэдэг шиг, энэ олон програмуудын алинд нь итгэх нь бас л хэцүү.
Болдог сон бол бүгдийг Linux руу шилжүүлчих юм сан.
Сүүлийн үед, би вирусээс айхгүй болсондоо бус крек энэ тэр хайж ядаргаатахаасаа залхуураад үнэгүй програмууд суулгадаг болчихсон гэж байгаа.
Та ч бас сонирхвол энэ холбоосоор ороод үнэгүй хэрэгслүүдийг сонирхоорой.
2007/07/01
2007/06/25
Манай шүхэрчид багаж, зэвсэг, хувцас хэрэглэлгүй байдаг бололтой

Харин монголчууд ямар байдалтай байдгийг энэ холбоосоор орж үзнэ үү.
2007/06/21
Үүрэг зүй
Компаний захирал ажилчдадаа хандан: та нар эрх зүйн хувьд ажил хаях боломжгүй. (хуулинд ажил хаяж болохгүй салбарыг тусгасан байдаг)
Дунд сургуульд үздэг, хуулийн тухай хичээл: Эрх зүй.
Эрх зүй... эрх зүй... эрх зүй...
Энэ мэтчилэн хууль гэдгийг ЭРХ ЗҮЙ гэж, хаа сайгүй ярьцгаана.
Уг нь хуулинд эрх, ҮҮРЭГ гэдгийг тусгадаг юм сан.
Ард түмэн: нисдэг тэрэгний осолд төр хариуцлага хүлээх хэрэгтэй.
Ажилчид: манай захирал бидний нийгмийн байдлыг харж, үзэх үүрэгтэй баймаар...
Багш, сурагчдаа загнах нь: Хичээлээ яагаад тасалсан бэ? Хүнд эрх байгаа бол үүрэг гэж байх ёстой...
Аргагүй шүү дээ.
Дандаа эрх зүй гэж яриад байхаар чинь, хүмүүст эрхийг нь л сануулаад байхаас биш, үүрэг гэдгийг нь мартуулаад байгаа байхгүй юу.
Тийм болохоор ЭРХ ҮҮРЭГ ЗҮЙ гэж ярьцгаах хэрэгтэй.
Киви хамтлаг Tiger шар айрагнаас нэр хүндгүй
Зурагтаар гарч буй нэгэн реклам:
Чамин машинаас Киви хамтлагийн гурван бүсгүй од гарч ирнэ.
Гэрэл зурагчид (бүгд эр хүйстэн) бүчин зай, завсаргүй ширшар...
Нөгөө дуучид ч зургаа авахуулж сурсан бололтой, янз бүрээр зогсоно...
Гэнэт лонхны бөглөө мултлах чимээ гарвал, бүгд цочин харна...
...TIGER...
Гэрэл зурагчид, бүсгүйчүүдийг орхин шар айргийн зүг гүйлээ.
Өөрсдийгөө од гэж бодсон дуучид, эвгүй байдалд орон хоцорно. Хөөрхийлөлтэй...
/Би, Киви-ийнхний оронд байсан бол өөрсдийгөө доош нь хийх сурталчилгаанд хэзээ ч тоглохгүй ээ./
Харин төгсгөлд нь иймэрхүү байдалд дахин орохгүйг хүссэн гурван бүсгүй шар айраг барьж явдаг болсон харагдана...
2007/06/17
Safari үнэхээр beta байгаа нь илт байна.
Тэгсэн болоогүй байна аа.
Тийм болохоор монголчуудын хувьд ашиглахад арай эрт байгаа учир эцсийн хувилбар гартал хүлээх хэрэгтэй гэдгийг зөвлөе.
Тэгэхдээ алдаа шалгахын тулд ашиглаж байж болно шүү.
2007/06/14
Монгол үгийн үнэгүйдэл
Энэ бичлэг нь Фельетон гэх төрөл дотор хамрагдах юм.
Ингээд би энэ Фельетон гэдэг үгийг засмаар санагдлаа.
Учир нь би сонин, сэтгүүл, утга зохиолын салбарын мэдлэг муу, орос хэлэндээ муу, мөн манайхны ярьдаг, миний мэдэх гадаад үгийн санд маань ийм үг байхгүй болохоор ямар утгатайг нь мэддэггүй ээ.
Өгүүлэгийг нь уншаад эргэцүүлэл, бодрол, егөөдөл маягийн юм байна гэж би хувьдаа бодлоо.
Бас саяхнаас афоризм (буруу бичсэн байж магад) гэдэг үг хэрэглэгддэг болсон байна. Бас л нэг хэсэг утгыг нь ойлгохгүй байсан чинь, оноч үгийг хэлсэн аж.
Аль ч салбарын ихэнх хүмүүс өөрийн салбарын үгүүдийг гадаадаар хэлэх дуртай гэж би боддог. Надтай ярихад, хэрэв мэдэхгүй гадаад үг тааралдвал, тэр болгонд нь заавал ямар утгатай үг вэ гэдгийг нь асуудаг. Энэ маань цаад хүнийг ямар нэг байдлаар монголоороо яриулах гэсэн өчүүхэн миний хатгалга юм даа.
Яагаад монголоор ярьж болохгүй гэж. Монголоор хэрэглэгдэх үг нь байсаар байхад шүү дээ!
Загвардах, онгирох гэсэн байдал юм болов уу?
Би монгол хүн, надтай харилцагч монгол хүн. Монгол хүн, монгол хэлээр харилцахгүй юм бол монгол хүмүүс байхаа болих хэрэгтэй!
Би ч гэсэн компьютер, програмын талаар өөр салбарынхантай гадаад үг хэрэглэж яривал тэр хүн юм ойлгохгүй дээ.
Бүгдээрээ дээр байсан номыг хүн бүр нэг харчих хэрэгтэй л юм шиг байна лээ.
Аялгуу сайхан Монгол хэл минь ...
Хэл, хил мал гурав минь...
2007/06/07
Viewbar бэлэн болжээ.
Их удаан хүлээчихэж шүү.
Маш олон хүмүүс яг одоо татаж байгаа тул холбогдож чадахгүй байж магадгүй тул хэсэг хугацааны дараа дахин оролдоорой гэсэн байлаа.
Үзсэн чинь нээрэн холбогдож өгдөггүй, олон удаа оролдсоны эцэст нэг юм болсон.
Хэрэв танд одоогоор захиа ирээгүй байгаа бол тун удахгүй ирнэ ээ.
Хэрэв та Agloco-ийн талаар хараахан мэдэж амжаагүй бол миний өмнөх тэмдэглэлээс уншина уу.
Одоогоор миний байдал дараах байдалтай байна.

Та ч бас нэгдээрэй.
2007/05/24
АНУ-ийн хамгийн шилдэг ажлын байр юу вэ?
Яагаад?
2007/05/23
Янз бүрийн хэл дээрх сайтуудыг өөрийн дуртай хэл дээр харах
Тэгвэл дараах бяцхан зөвлөгөөг дагаад үзнэ үү.
Миний хамгийн их ашигладаг хоёр хэрэгсэл нь
http://google.com/translate_t
http://www.babelfish.altavista.com/
юм.
Эдгээрийн Translate Text гэдэг нь таны хуулж аваачсан хэсэг бичвэрийг орчуулахад зориулагдсан. Харин доод талын Translate a Web Page гэдэг нь сайтыг тэр чигээр нь орчуулдаг. Зөвхөн таны өгсөн холбоос дахь хуудсыг орчуулаад зогсохгүй, тухайн хуудасны холбоосуудаар цааш аялахад автоматаар орчуулж байх байдлаар танд тусална.
Энэ хоёроор орчуулахад вэб хуудас нь хоёр хүрээнд хуваагдаж харагддаг. Дээд талд нь орчуулагч хэрэгслийнх нь мэдээллүүд, доод талд нь орчуулагдаж буй сайт чинь байна.
Хэрэв та хүрээгүйгээр харахыг хүсэж байвал доодох холбоосыг ашиглаад үзнэ үү.
http://www.babelfish.altavista.com/babelfish/
trurl_pagecontent?lp={орчуулахТөрөл}&trurl={орчуулахСайт}
Жишээлбэл: http://yandex.ru/ сайтыг орос хэлнээс англи хэл рүү орчуулж харья гэвэл:
http://www.babelfish.altavista.com/babelfish/
trurl_pagecontent?lp=ru_en&trurl=http://yandex.ru/
болно.
Орчуулах төрлүүдийг доор жагсаавал:
zh_en -Chinese-simp to English
zt_en -Chinese-trad to English
en_zh -English to Chinese-simp
en_zt -English to Chinese-trad
en_nl -English to Dutch
en_fr -English to French
en_de -English to German
en_el -English to Greek
en_it -English to Italian
en_ja -English to Japanese
en_ko -English to Korean
en_pt -English to Portuguese
en_ru -English to Russian
en_es -English to Spanish
nl_en -Dutch to English
nl_fr -Dutch to French
fr_en -French to English
fr_de -French to German
fr_el -French to Greek
fr_it -French to Italian
fr_pt -French to Portuguese
fr_nl -French to Dutch
fr_es -French to Spanish
de_en -German to English
de_fr -German to French
el_en -Greek to English
el_fr -Greek to French
it_en -Italian to English
it_fr -Italian to French
ja_en -Japanese to English
ko_en -Korean to English
pt_en -Portuguese to English
pt_fr -Portuguese to French
ru_en -Russian to English
es_en -Spanish to English
es_fr -Spanish to French
2007/05/18
Өнөөдөр ТИС-ийн "Лонхны баяр" боллоо.
2007/05/13
Ubuntu Vista -ийн эсрэг
Харин та доорх кинонуудаас гол өрсөлдөөнийг нь үзэх болно...
Ингээд яг аль сайн бэ? гэдгийг та өөрөө туршиж мэдсэн нь дээр байх аа.
Мөн та ийшээ орон дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
2007/05/12
Технологийн хөгжил амьдралд илүү ойртсоор л

Хэрэв та машинаа Entertainment болгох дуртай бол сонирхоход илүүдэхгүй л байх. Монголд Sony төв дээр Sony-ийн машины хөгжмүүд зардаг юм байна лээ. Гэхдээ сүүлийн үеийнх нь орж ирснийг мэдэхгүй л дээ.
Эх үүсвэр: http://www.xplodsony.com/
2007/05/10
Oracle on Ubuntu.
Энэхүү зааврын дагуу ажиллаад яг суулгах гэсэн чинь ҮС таарахгүй гэсэн юм л лав гарсангүй. Бодвол болох шинжтэй дэг ээ. Гэвч доод тал нь буюу Standart-аараа суухад 1.1ГБ хэрэгтэй юм байна. Миний дискний сул зай хүрдэггүй. Дараа л дискээ хангалттай зайтайгаар хувааж байгаад линүкс-ээ дахиж суулгахаас.
2007/05/07
Firefox -доо Dictionary plugin -үүд суулгах
Үүний тулд аль нэг online толь бичгийн сайт руу орж байгаад, дараа нь хайлтаа хийх үйлдэл хийх шаардлагатай. Хэрэв та ГалтҮнэг ашиглаж байгаа илүү хялбараар үйлдлийг хийх боломж бий гэдгийг хэлье. Энэ бол хайлтын хөдөлгүүрүүдэд (цонхны баруун дээд хэсэгт байрладаг) оруулж ирэх боломж юм.
Доорх холбоосуудаар ороод аль хүссэнээ суулгаарай.
Merriam-Webster (Хайлтын хөдөлгүүрээс гадна хажуу талд гардаг самбар, хаягийн самбарын хэрэгслүүдтэй)
Dictionary.com
Энэ хоёроос гадна Галтүнэг дээр анхдагчаар суусан байдаг Answers нь толь бичгийн хайлтыг агуулсан байдаг.
Энэ дашрамд галтүнэгийн хайлтын хөдөлгүүрийн цөөхөн зөвлөгөө хэлэхэд:
хэрэв ямарваа сайтаар зорчиж явж байх үед хайлтын хөдөлгүүрийн нүдэн дэх зургийн өмнө зүүн тийш харсан жижиг сум гарч байвал, уг сайтыг хайлтын хөдөлгүүр лүү нэмэх боломжтой ба зураг дээр дарахад хөдөлгүүрүүдийн доош унжин гарч ирэх жагсаалтын хамгийн доор тухайн сайтыг нэм гэсэн сонголт нэмэгдсэн байдаг. Хэрэв нэмэхийг хүсэж байвал тэр коммандыг нь сонгоорой.
Мөн доош унжих жагсаалтын хамгийн доор орших Вэб хайгчдыг зохицуул гэдгээр орон Нэмэлт вэб хайгчид авах гэдгээр орж бэлэн сонголтуудыг ашиглаж болно.
Өөр сайтуудад ч ийм боломж байдаг ба зорчих үедээ та тааралдаж магад.
Greeting template for Mother's day!

2007/05/06
2007/05/02
GAIM PIDGIN нэртэй боллоо
Ингээд PIDGIN гэх шинэ нэртэйгээр эхнийхээ бета хувилбарыг гаргасан байна.
Та бүхэн ийшээ орон татан аваарай.
Монголоороо бичихийг хүссэн хэн бүхэн авч ашиглахыг зөвлөж байна.
2007/04/30
Машингүй өдөр
Баруун дөрвөн замаас, зүүн дөрвөн зам хүртэл, Гэсэрийн сүмээс сансрын хонгил хүртэл зам хаав. Мөн энэ хоёрыг холбосон хөндлөн замууд бас хаагдсан. Гэрээсээ Бөмбөгөр худалдааны төв хүрчихээд тэндээсээ ажил руугаа алхсан. Манай ажил төв замын хажууд, уулзварын ойролцоо байдаг болохоор автомашины чимээгүй дээр нь жаал сууж юм хийе гэж бодож ирэв. Дээрээс нь машин байхгүй болохоор цагдаагийн шүгэл дуугарахгүй дээ гэж бодож байв. Хүмүүс замын голоор алхацгаагаад л, хүүхдүүд дугуй, дугуйт тэшүүрээр чөлөөтэй зугаалцгаагаад гоё л байна лээ. Машин байхгүй юм чинь дагаад хүмүүс ч цөөн байх болов уу гэж бодож байсан ч, хүмүүс зөндөө л явж байна лээ. Монголын автозамын сүлжээний төв дээр хүмүүс зургаа авахуулцгаагаад л...
Ажил руугаа ороод цонхоо бүтэн дэлгэж аваад суув аа. Тэгсэн чинь байдаггүй ээ...
Машин байхгүйг далимдуулан унадаг дугуйн тэмцээн болж байна аа. Урд нь цагдаагийн машин дохиогоо хангинуулаад л, уулзвар бүр дээр зогсож буй цагдаа нар тэдэнд зам гаргаж өгөхийн тулд явган болон дугуйт зорчигчдод шүглийн дуугаар хориг тавиад л...
Замын цагдаагийн олон нийттэй харьцах албаны ахлах байцаагч /нэрийг нь санахгүй байна/ урд өдөр нь чимээ шуугиан байхгүй байх болно гээд л рекламдаад байсан чинь, мань хүн молигодуулснаа мэдээд дүргүй ч хүрэх шиг. Олигтой ч юм хийлгүй харих шив дээ.
Энэ үйл явдал нэг талаар хэрэгтэй ч, зарим нэг нь яарч сандарсан үед хэцүү л юм шиг санагдсан.
2007/04/26
ТВ-д хязгаарлалт тавимаар юм.
Сүүлийн үед муу солонгос кино дийлдэхээ болилоо. Нэг гарсан киног давтаж үзүүлнэ. Нөгөө суваг дээр бас дахиад л гаргана. Заримдаа яг зэрэг гаргаад эхэлчихвэл хоорондоо түрүүлж гаргах гээд уралдчихна. Тэгээд бас гардаг цаг нь бүүр давхацна гээч. Үнэн ядаргаа. Сувгаа солихоор л солонгос савангийн дуурь. Тэрийг нь жаахан пацаан, арван жилийхэн үзнэ. Үзчихээд тэрэнд нь орчихсон, солонгос жүжигчдээр өвчилнө.
Японы якуза нар солонгосын савангийн дуурь гаргасан ТВ-ийнхээ ажилчныг зодсоор байгаад хөнөөчихсөн гэнэ лээ. Манайд тийм юм байсан бол өдийд суваг болгон гашуудал зарлахаар л байна дөө.
Бас Сумо гэж юм байна. Үндэсний бөхөө гаргахгүй байж 11 сувгийн 8 нь сумог шууд дамжуулахаар чинь яах юм бэ? Ер нь бол гаргах юм олдохгүй байгаагийн шинж юм уу даа гэж сүүлдээ бодоод байгаа л даа. Учир нь мэдээнүүдийг хараад байгаарай. Аль нэг сувгаар нь гарсан мэдээ нөгөө сувгуудаар заавал гарна. Ялгараад давхцахгүй мэдээ тарааж буй суваг гэж алга. Дандаа нэгнийгээ дуурайна.
Ингэхийн оронд бүгдийг нь нэгтгээд, цөөлөөд хоёр, гуравхан сувагтай болчихвол дээр. Телевизорын маань суваг солих товчны эдэлгээ нь ч уртасна. Гэр доторх суваг булаацалдсан хэрүүл ч багасна.
Сэтгүүлчид гэж будаа идсэн юмнууд
Оллоо дээр тавигдсаныг нь харж болно.
Тэгээд бас зүгээр ч биччихээгүй, дандаа үг бүрийг нь мушгиад муулчихсан байгаа юм аа. Сонингийн гарчиг нь Сүхбатын PR хэрээс хэтэрлээ ч гэх шиг.
Хэтрээд байхдаа ч яах вэ дээ. Ямар ч хүн олдсон хэдийгээ өсгөхийг л бодно биз дээ. Харин ч зарим нэг хүмүүсийн чадахгүй байгааг хийж байгаа эх-оронч сэтгэлгээ харагдсан шүү. Дархан цаазат газраас газар авлаа гэнэ. Богд уулын бараг ам бүрт байгаа амралтыг юу гэх гээд байгаа юм бол оо? Ганцхан Сүхбатын газрыг л харсан юм байх даа? Яахав Зуунмод руу явахад Сүхбатын гэх газар ил харагддаг болохоор тэгсэн юм болов уу? Чааваас даа. Тэгж ярих юм бол Айдсын давааны урд аманд Дагвадорж газар авчихаад Сүхбатаас илүү сэндийчиж байгаа сурагтай байсан шүү. Овоолоод гаргасан шороо нь ямар нэг уурхайг санагдуулмаар...
Ажлыг ч ингэж хийдэггүй байх аа.
Эцэст нь Сүхбатад, хийж буй ажилд нь амжилт хүсье.
2007/04/25
Хас тэмдэг Монголых уу?
Тэгээд л явжээ байсан чинь ийм зүйл олдож байх юм.
Ороод харлаа.
Тэгээд ер нь Хас тэмдэг Монголоос гаралтай гээд манайхан тэгээд байдаг. Үнэн юм болов уу? гэсэн асуулт яалт ч үгүй гарч ирлээ шүү.
Ямар учиртай тэмдэг юм бол оо? За монголын хувьд ойлгомжтой, харин гадныхны хувьд?
Та бүхэн юу гэж бодож байна?
Дахиад л Realmon
Дахин хэлэхэд: Realmon, Monkey зэрэг зүйлсийг ашиглахгүй байхыг зөвлөж байна аа.
Аа тийм энэ талаар бас нэг хүнд хэлсэн чинь, Adobe-ийн програмууд дээр аргагүй хэрэглэх шаардлага гардаг юм аа гэж байна. Би ч хэллээ, тэртээ тэргүй хулгайн програм л ашиглаж байгаа юм чинь сүүлийн хувилбаруудыг нь олоод аваач. Тэдгээр нь бүгд Unicode дэмжиж байгаа хэмээн ятгаад авлаа.
2007/04/24
Firefox нэг дусал мэдлэг
- Ctrl дарж байгаад холбоос дээр товшвол тэр холбоосыг нь шинэ хуудсанд (tab буюу одоогийн орчуулсан байдлаар "Шинэ цонх") нээнэ
- Shift дарж байгаад холбоос дээр товшвол тэр холбоосыг нь шинэ цонхонд (Одоогийн орчуулснаар Хөтлөгч самбар) нээнэ.
- Ctrl+Tab гэвэл хуудас хооронд шилжинэ. Эсрэг чиглэлд Ctrl+Shift+Tab
- Аль нэг холбоос дээр хулганаар дарж байгаад чирээд хуудсын мөр лүү аваачаад, хэрэв хоосон зайд тавибал тэр холбоосыг шинэ хуудсанд дуудна, хэрэв аль нэг хуудсын толгой дээр тавибал тэр хуудсанд дуудна, хаягийн багажит самбар луу аваачаад тавибал тэнд хаягийг чинь үүсгэх болно. Хэрэв "Хаягууд" цэс рүү аваачвал тухайн цэс дэлгэгдэх ба дэлгэгдсэн цэсний хаа нэг газар аваачиж тавибал тэндээ хаяг болон үүснэ.
- Ctrl+E дарвал хайлт оруулах нүдэн дээр очно. Бас Ctrl+K болдог ч, та аль алийг нь хэрэглэж болно.
- Хайлт оруулах нүд дээр очоод Ctrl+[Дээш][Доош] сумуудыг дарвал хайлтын хөдөлгүүрийг солино.
- Alt+D дарвал хаягийн мөр дээр очно.
- Alt+[Зүүн][Баруун] товчуудыг дарснаар харгалзан Буцах, Урагшлах үйлдлийг хийнэ.
Postal Code
Энд
- 21 = Монгол улс
- 05 = Баянгол дүүрэг
- 24 = 11-р хорооны харьяалагдах салбар гэнэ ээ.
2007/04/23
Програм хангамжийн зохиогч нь хэн бэ?
Нэг этгээд програм хийлгээхээр нөгөө этгээддээ захиалга өгчээ.
Үнэ ч гэж хямд, захиалагч талд бол маш ашигтай байсан ба тухайн үедээ тохиролцчихоод хийлгэчихэж, хийчихэж. Хэдэн сарын дараа програм дээр өөрчлөлт оруулах болоод тэд эргээд учиржээ. Тэгтэл хийх өөрчлөлтийн хөлс нь, анх хийсэн үнээсээ бараг адилхнаар хийгдэнэ гэж байна. Мэдээж, захиалагч дүргүйцнэ биз дээ. Өмнө хийснээсээ илт бага юм байхад үнэ нь яагаад өндөр байдаг билээ? гээд л... Нөгөөдөх нь өөдөөс нь энэ, тэр гэж хэлээд үнэ ээ буулгахгүй гэжээ. За тэгвэл чамайг гуйхгүй, эх кодоо авья гэтэл "Зохиогчийн эрх надад бий. Анхлан гэрээн дээр тийм зүйл тусгаагүй. Тэгээд ч зохиогчийн эрх танайх авах байсан бол илүү өртгөөр хийлгэх байсаан. Одоо авна гэвэл танайх худалдаж авахаас өөр арга байхгүй." гэж гэдийдэг юм байна.
Энэ үед зохиогчийн эрх хаана аа үлдэх вэ?
Дээрх хоёр хэсэг маргалдсаны эцэст ямар ч аргагүй Програмыг хийсэн хүн нь зохиогч болж дууссан даа.
Анхнаасаа гэрээ, хэлэлцээр хийхдээ тохиролцох, дараах сонголтууд байдаг юм билээ:
- Зохиогчийн эрхийг програм хийгч тал авах. Захиалагч талаас анхны удаа гарах өртөг нь бага боловч, хэтдээ нөгөө талын хараанд орох аюултай.
- Зохиогчийн эрхийг хуваан эзэмших. Програмаасаа гадна зохиогчийн эрхээ үнэлээд, тодорхой хувиудаар хувааж авах юм. Цаашид өөрчлөлт ороход яах вэ, мөн цааш зарах боломжтой бол бие, биедээ хяналт тавих гэх мэт ярвигтай асуудлууд гарч ирнэ. Ер нь аль, аль талдаа дэмий сонголт байх нь элбэг байдаг байна.
- Зохиогчийн эрхийг захиалагч худалдаж авах. Програмын өртөг дээр Зохиогчийн эрхийг нэмж худалдаж авах шаардлагатай. Ихэвчлэн Зохиогчийн эрх нь хамаагүй үнэтэй байдаг. Эх код, бичиг баримтаа авах боловч програмыг үргэлжлүүлэх дараагийн өөр нэгэн этгээдэд хүндрэлтэй байж болзошгүй.
Хамгийн доор нь Copyright "LJGSA" гэчихээд хажууд нь Developed by "WERNB" гэх жишээтэй та бүхэн тааралдаж байсан л байх. Хийсэн газар нь зохиогчийн эрх дээр өөрсдийгөө тавиж сурталчлах гээд байдаг. Гэтэл нөгөө тал манай сайт дээр яахаараа өөр байгууллагын нэр байх ёстой юм бэ гээд л ...
Эцэст нь та ийм асуудалтай тулгарахгүйн тулд эхнээсээ захиалагчтайгаа ярилцах хэрэгтэй шүү.
Гишүүдийн дугаар
http://www.agloco.com/r/BBDK9234
http://www.agloco.com/r/BBFN2000
http://www.agloco.com/r/BBDL0021
2007/04/22
AGLOCO

Сүүлийн үед зарим Blog-ууд дээр AGLOCO-ийн тухай их бичигдэх болжээ. Би ч сонирхоод бүртгүүлчихлээ.
Agloco гэж юу вэ?
Энэ нь A GLOBAL COMMUNITY үгүүдийн товчлол бөгөөд Станфордын Бизнесийн Удирдлагын Магистр-д суралцагч оюутнуудын дадлагын ажлаас үүдэлтэй ба одоо тэр нь биеллээ олсон байгууллага ажээ. Та үүнд нэгдсэнээр интернэт ашигласныхаа төлөө мөнгө олох бодит орлогын эх үүсвэртэй болно. 3 сар гарны өмнө анх Америкт нээгдэж байсан бол одоо дэлхий даяар маш хурдацтай тархаж байгаа билээ.
Хөрөнгө оруулалт хэрэггүй, анх бүртгүүлэхэд ямарваа төлбөр танаас гарахгүй, зөвхөн тус
байгууллагаас гаргасан харагдах мөрийг (ViewBar) татаж авах л шаардлагатай. Уг viewbar-ийг интернэт үзэж байх хугацаандаа ашиглахаас гадна та өөрийнхөө доор хүн элсүүлэх хэрэгтэй. Гэхдээ сүлжээний бизнес биш шүү. Учир нь танаас ямар ч мөнгө авахгүй гэдгийг дээр хэлсэн. Та туршаад л үз. Үүнд тав дахь давхарга хүртэл ашиг бодогдоно.
Tootsoo hiij uzie gevel: herev bi 5 hun uilchilgeed elsuuleed tus bur 2 hun oruullaa gehed, sard 5 tsag asaalttai bailaa gehed 198 dollar oloh bolomjtoi. Baga gej bitgii bod. Tand ahiad olon hun elsuuleh bolomj baina.
Миний дугаар буюу элсэх хаяг:
http://www.agloco.com/r/BBDK9234
. Эргэлзэлгүй заавал элсээрэй. Баярлалаа.
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг
http://mongolian-agloco.blogspot.com/
сайтаас авна уу.
2007/04/20
Adblock Plus
Хэрэв та ГалтҮнэг ашигладаг бол, хэрэв танд энэхүү зүйл таалагдаж байвал,
Та эндээс авч болно.
2007/04/17
Засгийн Газрын тогтоол
Харах
Бүгдээрээ Засгийн Газар-аа дэмжицгээе.
2007/04/12
Өдөрт 100₮ хэмнэ
Ийшээ ороод хар
Зарим гар утаснууд Unicode дэмждэг ч, манай Өө, Үү үсгүүдийн дүрслэлийг агуулаагүй байна.
2007/03/28
Өгөгдлийн сангийн сервэр
http://en.wikipedia.org/wiki/Comparison_of_relational_database_management_systems
2007/03/27
Үгийн сонголт
Дүүгийн ангийн хүүхэд нь CalleePay үйлчилгээнд хамрагдаж. Тэгсэн ангийнхан нь нар, усны өнгийг мэдэж авсан уу гээд л тэр хүүхдийг баахан шоолж, одоо Өнгөгүй ертөнц гэж хочилдог болсон байна гэнэ.
Шинэ жилээр Номингийн сурталчилгаа явж байна гэнэ. "Хасах гурван хувийн (-3%) хөнгөлөлттэй ...". Энэ юу гэсэн үг вэ? Уг нь хөнгөлөлт гэдэг нь үнийн дүнгээсээ хасагдах ёстой. Хасах хөнгөлөлт гэхээрээ одоо байгаа үнэ дээрээ бүр нэмэгдээд явчих бололтой. Үнээ нэмснээ юунд нь тэгж сүрхий сурталчилдаг байна аа!
Мэдээ үзэж байхад Ойрх Дорнод гээд л Арабын орнуудын тухай ярьдаг. Үнэндээ Арабын орнууд чинь манайхаас өрнө зүгт байдаг шүү дээ. BBC-ийн мэдээнээс эх сурвалжаа авсан байг. Англичууд Арабын орнуудыг ойр буй Дорнодынхон буюу Ойрх Дорнод гэх нь зөв юм. Орчуулгыг нь шууд хэрэглэсэн үг биш үү? Харин манай орны хувьд Ойрх Өрнөд л болмоор юм.
Тэгтэл бас сая Unitel-ийн мэдээн дээр манайх Наурызын баяртай хамт гэсэн мэдээ байна. Яваад ортол энэ баяр бол дорно зүгийн ард түмний баяр юм аа гэжээ. Казакууд дорно зүгээс өрнөд рүү нүүсэн үү, эсвэл энэ баяр нь дорно зүгээс гаралтай юу, эсвэл Unitel-ийнхэн зүгээ мэддэггүй хүмүүс байдаг юм болов уу?!
Дээр үед явдаг байсан сүрчигний сурталчилгаа. Утга нь тэр сүрчгийг хэрэглэсэн байхад танд танихгүй залуу гэнэт цэцэг бэлэглэнэ гэдэг. Тэгэхээр түүнийг эхнэр, найз охиндоо авч өгөх хэрэггүй гэдгийг анхааруулаад байгаа юм. Учир нь танай эхнэр эсвэл найз охинд чинь танихгүй залуу цэцэг бэлэглээд байвал та дуртай байх уу? Мөн та найз охиноосоо холдмоор байгаа бол энэ аргыг хэрэглэж ч болно.
Гэх мэт дурдаад байвал зөндөө л юм байна.
2007/03/11
MS Access -ийн дутагдал
x and y гэхээр юу нь хийгээд байгаа нь мэдэгдэхгүй, ихэвчлэн -1 утга буцаагаад байсан.
x & y гэхээр үр дүн нь хоёр тоог нийлүүлээд xy гээд гаргачихна.
Хэсэг ухантаж байж энгийн аргаар бодохоос өөр аргагүй гэдгийг оллоо:
x and y = (x \ y) mod 2
үр дүн нь 1 ба 0 байна.
Ms Access 2003 хувилбар дээр үзсэн. Тиймхэн юмийг хийчихгүй Microsoft гуай залхуу байна шүү.
2007/03/02
GAIM
Харин одоо гол зүйлээ бичье. Энэ бол миний олж мэдсэн хэрэглүүштэй цөөн тохиргоо юм:
- Account -ын тохиргоон дээр Advanced хуудсаар нь ороод Encoding -д нь utf-8 гэж өгөх. Үүнийг хийснээр өөр газраас (Web г.м.) бичвэр хуулж ирэхэд utf-8 кодчилолоор орж ирдэг юм билээ. Тэгэхгүй, анхны тохиргоогоороо болохоор байт, байтаар салгаад байсан шүү.
- Одоо хэлэх зүйл бол их гоё эд байна лээ. Энэ нь Buddy Pounce. Хэн нэгэн хүний төлөв байдал өөрчлөгдөх үест ямар нэгэн үйлдлийг автоматаар хийх боломж юм. Жишээлбэл миний хийсэн нэг зүйл бол: манай ах уг нь германд байдаг юм. Сүүлийн хоёр, гурван сар мессенжерт орж ирсэнгүй. Тэгээд ороод ирэнгүүт нь шууд мессенжерийн харилцах нээхээр тохируулсан гэж байгаа.
- Plugins. Баахан нэмэлтүүдтэй ба тэндээс нь чөлөөтэй сонгож, эс сонгож болох юм билээ.
- Tabbed Windows. Баахан олон цонх гараад байхгүй амар. Тэгэхдээ би тийм аймар чатчин биш л дээ.
Нэмэлт боломжууд байгаагаас гадна дутуу нь web camer, audio call шив дээ. Бусад протоколуудын хувьд мэдэхгүй юм.
2007/02/25
Зарим үнэтэй програмаас татгалзах 1 шалтгаан...
Үүнээс үүдээд Gnome, OpenOffice-ийг гүйцэд орчуулаад хэрэглэх нь дээр гэсэн санаа гарч ирж байх юм.
2007/01/30
Win2000 дээр Уникод монгол криллээр (XP) бичих нь
Дараа нь Гарын хөтлүүр нэмдэг рүү ороод дээд талд нь аль нэг хэрэглэдэггүй улсаа сонгоод доор нь Mongolian (cryllic) гэдгийг сонгоорой. Ойрд Windows 2k хэрэглээгүй, заавар үлдээгээгүй болохоор яг яадгаа мартчихаад тодорхой юм хэлж чадахгүй байгаад хүлцэл өчье.
2007/01/29
Excel-д зориулсан хөрвүүлэгч
Татах
2007/01/22
Realmon...
2007/01/21
temdeglel uusgev ee.
(Hunii realmon suulgasan computer deer suuj baisan bolohoor unicode-oor bichij chadsangui.)